CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Маргааш шөнийн тэнгэрт “инээмсэглэл” үзэгдэнэ

03-18-2021 13:14

2021 оны гуравдугаар сарын 19-ны шөнийн тэнгэрт нэгэн сонирхолтой үзэгдэл болох гэж байна. 

Одон орон судлалын шинжээчдийн мэдээлж буйгаар  гуравдугаар сарын 19-ний шөнө  Ангараг гараг /Mars/, Алдебаран/Aldebaran/ од хамтдаа "улаан нүд" болж гэрэлтэх ба тэдний доор, “уруулын хэсэгт” хавирган сар инээмсэглэлийн хэлбэртэйгээр байрлах аж. Энэхүү содон тохиолдол 19-ний шөнө баруун өмнө зүгийн тэнгэрт харагдах болно. Тухайн шөнө цаг агаар сайхан бол хүмүүс энэхүү шидэт үзэгдлийг өөрийн нүдээрээ олж харах боломжтойг сануулах юун. 


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр