CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2021 онд Хятадын эдийн засгийн өсөлт 6 хувиас дээш байх болно

03-12-2021 11:28

Энэ сарын 11-нд Хятад улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганы хаалтын ёслолын дараа болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятадын засгийн газар энэ онд эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш байлгах зорилт дэвшүүлсэн нь төлөвлөгөө биш харин тогтвортой байдлыг баталгаажуулж, эдийн засгийн сэргэлтийн суурийг бэхжүүлхийн төлөө, чансаатай хөгжлийг дэмжихийн төлөө юм. Хятадын Засгийн газрын ажлын тайланд 2021 оны Хятадын ДНБ-ий өсөлтийн зорилтыг 6 хувиас илүү байхыг дурдав. Гадаадынхан үүнд ихээхэн анхаарал хандуулж байна. Хятадын эдийн засгийн өсөлт нэмэгдсээр байгаа хэдий ч энэ жил сэргэж өсөх үндсэн дээр урагшилж байгаа тул тодорхойгүй хүчин зүйл олон байгааг бид бас ойлгох ёстой. Энэ жилийн зорилт ба ойрын хэдэн жилийн зорилтуудыг уялдаа холбоотой байлгаж, урт хугацаагаар тогтвортой өснө гэдэгт найдаж байна. хэсэг хугацааны эдийн засгийн түргэн өсөлтийг тогтвортой өсөлт гэж тодорхойлоход учир дутагдалтай, харин тогтвортой өсөлтөөр чанартай өсөлтөд хүрэх нь бидний алс хэтийн замнал” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр