CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фукт баярын цахилгаан илгээв

01-18-2021 11:13

1-р сарын 18-нд Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад Вьетнам дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойг тохиолдуулан Вьетнамын засгийн газрын ерөнхий сайд Нгуен Суан Фукт баярын цахилгаан утас илгээв.


Ли Кэчян баярын цахилгаандаа, Хятад Вьетнам харилцан чухал хөрш бөгөөд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжлийн сайн чиг хандлагаа хэвээр хадгалсаар ирэв. Өнгөрсөн жил хоёр орон хамтдаа цар тахлын халдвартай тэмцэж, ажил хэрэгч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар маш сайн харилцаж, Хятад-АСЕАН-ны харилцаа, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хамтдаа урагш хөгжүүлэх талаар шинэ ахицад хүрлээ. Шинэ ондоо Вьетнамын талтай хамтаар улс төрийн итгэлцлээ бататган, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийн холболтоо түргэтгэн, хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэг бий болгож, хоёр талт хамтын ажиллагааны шинэ хөдөлгөх хүчнийг улам нэмэгдүүлэн, Хятад Вьетманын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны агуулгыг тасралтгүй баялаг болгож, хоёр орон, бүс нутгийн ард түмэнд нэн сайн ашиг тус хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэж тэмдэглэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр