CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин өртөө сар шинийн тээвэрлэлтэд бэлдэж эхэллээ

01-13-2021 11:00

Цагаан сараар төрөлх нутаг, төрсөн гэртээ очиж аав ээж, ар гэрийхэнтэйгээ хамт шинэ оныг угтах нь БНХАУ-ын иргэдийн уламжлал билээ. Тэгвэл ирж буй 2021 оны Цагаан сарын үеэр зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид өвчин халдварын эсрэг ариутгал халдваргүйжүүлэлтийн дүрмийг ягштал мөрдөж, зорчигчдыг аюулгүй, саадгүй нөхцлөөр хангах зорилгоор ажиллаж эхэллээ. Бээжингийн галт тэрэгний төв буудал дөрвөн цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн өртөөнд орох зорчигчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зохицуулах, биеийн халууныг хэмжих зэргээс гадна Хятадын төрийн зөвлөлийн тусгай зохицуулалтаар хэрэгжүүлсэн, бүх иргэдийн эрүүл мэнд байдал болон өнгөрсөн 14 хоногт зорчсон газрыг их датад суурилсан оновчтой тодорхойлох APP-аар зорчих хөдөлгөөнд оролцоход эрсдэлтэй эсэх мэдээллийг шалгаж байна. Мөн шаардлагатай хүмүүсийн 72 цагийн доторх PCR шинжилгээний дүнг ч үзэх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр