CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сарыг тандах үзэл баримтлал урам зоригийг бадраана

12-18-2020 10:19

12-р сарын 17-ны үүрээр Сарны гадаргуугаас шорооны дээж авсан Хятадын Чан Э-5-ын буцагч аппарат эх газартаа амжилттай газардлаа. Хүн төрөлхтөн сарны гадаргуугаас 44 жилийн өмнө дээж авч байсан түүхтэй юм. Хятад улсын дарга Ши Жиньпин мөн өдөр мэндчилгээ илгээж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой тэмцэж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулж, хамтран ажиллаж, хамтаар ялалтад хүрэх үзэл баримтлалаар сансар огторгуйн хайгуулын шинэ аяны замаа өлгөх ёстой гэжээ. Урам зоригийг бадраах энэ мөч сансар огторгуйн нууцыг тайлж, хүн төрөлхтөнд үр өгөөжийг нь хүртээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Сансарт гарч сарыг тандах нь Хятад хүмүүсийн шүлэг дуулалд гардаг мөрөөдөл байсаар ирлээ. Чан Э-1 сарыг тандах аяныг эхлүүлсэн бол Чан Э-3 “Хаш туулай нэрэмжит” анхны сарны тэргийг саранд ажиллуулж, өнөөдөр Чан Э-5 сарны гадаргуугаас дээж авч эх орондоо буцаж ирлээ. Хятадын иргэдийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх шаргуу тэмцэл, зоригтой хайлтын итгэл үнэмшлийг бүрэн харуулж чадлаа. Чан Э-5 үүргээ амжилттай биелүүлсэн нь Хятад улсын сансар хайгуул тандалтын чадвар улам чангарч буйг дахин бодитой харууллаа хэмээн BBC мэдээлжээ.

Хятад улсын албаны талын мэдээлснээр, Чан Э-5 нь Хятад улсын хамгийн нарийн, олон салбарын технологийг хамарсан сансрын системийн төсөл бөгөөд таван талаар Хятад улсын шинэ амжилтыг тогтоосон байна. Тухайлбал эх дэлхийгээс бусад бөмбөрцгөөс дээж авч, савлах, эх дэлхийгээс бусад бөмбөрцөгт гал асааж хөөрөөд тойрог замдаа оновчтой орж, сарны тойрог замд нисэгчгүй холбогдож, дээжийг шилжүүлэн, сарны гадаргуугаас авсан дээжийг авч, ойролцоогоор хоёрдугаар орчлонгийн хурдаар буцсан, сарны гадаргуугаас авсан дээжийг хадгалан анализ судалгаа хийсэн систем юм. Ийнхүү Хятад улсын бие даасан бүтээлч чадвар, хүчээ төвлөрүүлэн том үйлс бүтээж чаддаг тогтолцооны давуу талыг харууллаа.

Эрдэм чадварт улс орны хил хязгаар байдаггүй, Хятад улс Чан Э-5-ын үүргийг биелүүлэх үйл явцдаа Европын сансар судлалын газар, Аргентин, Пакистан зэрэг улс орон, олон улсын байгууллагатай хэмжилт хяналтын салбарт уялдаатай хамтран ажилласан юм.

Хятад улс эрх тэгш харилцан ашигтай, энх тайвнаар ашиглах, хамтран ажиллаж хамт амжилтад хүрэх хөгжлийн үзэл ойлголтыг баримтлан, хүсэл зорилт нэгтэй олон улсын байгууллага, эрдэмтэнтэй энэ удаагийн дээжийг хуваалцаж, холбогдох судалгаа шинжилгээ хийх болно. Энэ бол хүн төрөлхтний сансар орчлонгийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар оруулсан Хятад улсын үнэн бодитой хүчин чармайлт юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр