CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хосгүй бүтээлийн товчоон нээлтээ хийлээ

12-07-2020 09:56

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болон Монгол бахархалын өдрийг тохиолдуулан доктор профессор Б.Сумьяагийнн хосгүй бүтээл “Монголын нууц товчоон: Иж судалгаа” номын нээлт цахим хэлбэрээр явагдлаа. Номын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон номын ерөнхий редактор судлаач О.Содномпил, номын техникийн редактор доктор Д.Ганболд нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.  2262 хуудас бүхий энэхүү гайхамшигт бүтээл бол доктор профессор Б.Сумьяагийнн хагас зуун жилийн судалгааны үр дүн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү номыг бүтээхэд оролцсон бүх хүмүүст Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр