CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Тянь Ан Мэнийн талбайд 5G сүлжээний бааз нээгдлээ

03-01-2019 11:36

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв Тянь Ан Мэнийн талбайд үүрэн холбооны 5G сүлжээний бааз станцуудыг албан ёсоор нээснийг тус улсын “Өдрийн сонин” уламжлав. “Чайна Юником” компанийн Бээжин дэх салбарын онцолж буйгаар, энэхүү станцуудыг олон нийтийн арга хэмжээ, ёслол, онцгой үйл явдлыг телевиз, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан хүргэхэд ашиглах юм. Үүний зэрэгцээ тус улсын гар утас, интернэт хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн үйлчилгээг хүргэх, цахим гүйлгээ хийх, дүрс бичлэг дамжуулах, цацахад дээрх станцууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Дашрамд өгүүлэхэд, энэ сарын 3,5-нд Бээжин хотноо эхлэх Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их Хурлын /БХАТИХ/ 13 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулган, Бүх Хятадын 13 дахь удаагийн сонгуулийн Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны хоёрдугаар чуулганыг 5G сүлжээ ашиглан дамжуулах юм. Хоёр чуулганыг сурвалжлах орон нутаг, гаднын орнуудаас ирэх  3000 сэтгүүлч, сурвалжлагч мэдээ, мэдээллээ уг сүлжээгээр дамжуулах аж.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр