CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

“IMAX China” 337 сая ам.долларын ашиг олжээ

03-01-2019 11:32

 “IMAX China” компани өнгөрсөн оны байдлаар 337 сая ам.долларын ашигтай ажилласан нь  өмнөх жилийнхээс 16 хувийн илүү үзүүлэлтэй байгааг Хятадын “Өдрийн сонин” онцолжээ. Энэ долоо хоногийн лхагва гаригт компани мэдэгдэл хийж, санхүүгийн зарим ололт, ашгаа танилцуулсан бөгөөд эх газрын салбаруудынхаа үйлчилгээнээс 117.5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний ашиг олсон аж. Тус компанийн салбаруудад олонд толилуулсан бүтээлүүдийн олонх нь хятад хэл дээр, 68 хувь нь хятад найруулагчдын кино байсан бөгөөд энэ нь нийт орлогын 30 орчим хувийг бүрдүүлжээ.
Хамгийн их ачаалалтай, үүнийг дагаад ашигтай ажилласан үе нь Цагаан сарын баярын өдрүүд гэж тус компанийхан онцолж буй. Энэ жилийн баяраар олсон ашиг нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 40 орчим хувиар нэмэгдсэний чамгүй хувийг шинжлэх ухааны уран зөгнөлт “Хэсүүлч дэлхий” киноноос олсон орлого бүрдүүлсэн аж.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр