CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх байр сууриа илэрхийлэв

12-15-2020 10:10

2020 оны 12-р сарын 12-нд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин  “Өнгөрсөн ирээдүйгээ холбон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн шинэ аянд мордъё” сэдэвт илтгэл тавьж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар Хятад улс бие даан хувь нэмэр оруулахаа мэдэгдэн, авч хэрэгжүүлэх шинэ бодлогуудаа танилцуулсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн чанартай өрсөлдөөн сорилт юм. Ямар ч улс орон үүнээс гадуур байж чадахгүй гэжээ.

Ши Жиньпин сүүлийн жилүүдэд болсон олон уулзалт арга хэмжээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар байр сууриа илэрхийлж, Хятад улсын амлалтыг тодорхойлж байсан бөгөөд дэлхий нийтийн олон талт хамтын ажиллагааг идэвхтэй дэмжсээр ирлээ. 

   2015 оны 11-р сарын 30-нд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хурлын нээлтийн ёслолд Ши Жиньпин илтгэл тавьж, Хятад улс биеэ даан хувь нэмрээ оруулна гэсэн бөгөөд 2030 он орчим буюу аль болох богино хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээг оргил үеэс нь бууруулж, 2030 он гэхэд ДНБ болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын харьцлыг 2005 оныхоос 60%-65%-ар бууруулж, нүүрс газрын тос байгалийн хий зэргээс бусад эрчим хүчний хэрэглээг нийт хэмжээний 20% орчим болгож, ойн нөөцийг 2005 оныхоос ойролцоогоор 4.5 тэрбум шоо метр нэмэгдүүлнэ гэжээ.

  12-р сарын 12-нд болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалтад Ши Жиньпин үг хэлж, Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Парисын гэрээ”-г тохиролцохын төлөө чухал хувь нэмэр оруулсан бөгөөд тус гэрээний заалтуудыг идэвхтэй хэрэгжүүлж ирсэн юм. Хятад улсын цаашдын зорилтын талаар: 2030 он гэхэд Хятад улс  ДНБ болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын харьцлыг 2005 оныхоос 65%-иас илүү бууруулж, нүүрс газрын тос байгалийн хий зэргээс бусад эрчим хүчний хэрэглээг нийт хэмжээний 25% орчим болгож, ойн нөөцийг 2005 оныхоос ойролцоогоор 6 тэрбум шоо метр нэмэгдүүлэн, цахилгаан эрчим хүч, нарны эрчим хүчний цахилгаан гаргах хүчин чадлыг 1.2 киловаттад хүргэхээ мэдэгдэхэд таатай байна гэжээ.

    2020 оны 9-р сарын 22-нд Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий ассамблейн 72-р чуулганы ерөнхий шүүмжлэлд мэдэгдэхдээ, Хятад улс  бие даан илүү хувь нэмрээ оруулж, улам эрчимтэй арга бодлого хэрэгжүүлж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2030 он болохоос өмнө оргил үеэс нь бууруулж, 2060 он гэхэд бохир хийн ялгаралгүй болгохын төлөө хичээн зүтгэнэ гэсэн юм.

    2015 оны 9-р сарын 27-нд Ши Жиньпин НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх удирдагчдын хүлээн авалтад оролцохдоо, хөгжингүй орнууд хөрөнгө мөнгө болон технологийн талаарх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, 2020 он хүртэл жил болгон 100 тэрбум ам.доллар нийлүүлэх амлалтаа биелүүлж, хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зориулалттай технологио шилжүүлэх ёстой. Хятад улс 2020 он гэхэд бохир хийн ялгарлыг 40%-45% бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө зүтгэж байна гэжээ.

   2015 оны  10-р сарын 18-нд Ши Жиньпин Ройтерст өгсөн ярилцлагадаа, уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтэд тулгарч буй өрсөлдөөн сорилт юм. Ямар ч улс орон гадуур байж чадахгүй. Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны  20 тэрбум юанийн санг байгуулж, хөгжиж буй бусад оронд туслахыг хичээж байгаа гэжээ.

    2015 оны 11-р сарын 2-нд Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Холландетэй уулзахдаа, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хурлыг зохион байгуулахын төлөө оруулсан Францын хүчин зүтгэлийг Хятад улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд шуурхай дэмжинэ. Хятад улс тус хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө бодит хүчин чармайлтаа оруулсан юм гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр