CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол бичгээр хайлт хийх цахим газрын зураг

12-11-2020 16:27

 Хятадын интэрнэт хайлтын нэгдсэн систем Байдугийн газрын зургийн апп-ыг монгол бичгээр удирдах боломжтой боллоо.

ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс “Онон” компанитай хамтран хэрэгжүүлсэн “Олон хэлний цахим газрыг зураг” төслөөс дээрх ажлыг хийсэн байна. Тэдгээр байгууллага 2020 оны 12-р сарын 11-ний өдөр Хөххотод “Олон хэлний цахим газрын зураг” онол проктикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд шинэ хайлтын системийг зохион бүтээсэн баг болон, салбарын эрдэмтэд судалгаа шинжилгээний ажлынхаа талаар ярилцсан юм. Зүүн хойд Азийн олон хэлийг тоон хэлбэрт шилжүүлэх төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол Хятадын нийслэл Бээжинд өнгөрөгч сард болсон бөгөөд энэхүү ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон арга хэмжээ нь дээрх олон хэлний газрын зургийн төсөл юм. Зүүн хойд Азийн хэлний төв нь ӨМӨЗО-ны Засгийн ордны “ӨМӨЗО-ны Зүүн хойд Азийн хэлний төвийг байгуулах” төслийг хэрэгжүүлэгч нэгж ажээ. 2021 оны 8-р сар хүртэл Зүүн хойд Азийн хэлний онлайн "музей" байгуулахын зэрэгцээ тухайн хэлнүүдийн үйлчилгээний системийг ашиглалтад оруулах, хэлний цахим сан хөмрөг бий болгох зорилготой ажиллаж байна. Тухайн хэлний санд монгол хэлний салаа бүхий нутгийн аялга, сурвалж бичгүүдийг төвлөрүүлэх ажээ.

Монгол бичгээр хайлт хийх цахим газрын зургийн линкийг эндээс...

https://map.onon.cn/home/index?fbclid=IwAR0LoYp1kh4jYEFCdA3hVgqsobgYq_bi14SmBFIZf4sWWBTK33_87hwXoBs 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр