CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-АСЕАН-ны батлан хамгаалахын сайд нарын видео хурал болов

12-10-2020 13:42

Хятад-АСЕАН-ны батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтын 11 дэх удаагийн видео хурал 9-ний өдөр болжээ. Хурлыг Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ, АСЕАН-ны жижүүр дарга орон Вьетнамын Батлан хамгаалахын сайд Нго Сюань Лич нар даргалав.

Вэй Фэнхэ хэлэхдээ, цар тахлын нөлөөнд Хятад, АСЕАН-ны орнууд бие биенээ дэмжиж, тусалж ирсэн нь хоёр талын гүн зузаан найрамдлыг харуулж байна. Хятад улс АСЕАН-ны орнуудтай нэн нягт Хятад-АСЕАН-ны хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна гэжээ.

Тэрбээр хэлэхдээ, Хятад-АСЕАН-ны батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, улам бүр бодитой болж, бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Бүс нутгийн улс орнууд Өмнөд тэнгисийн асуудлыг зөв зохицуулж, Өмнөд тэнгис дэх энх тайван, амар амгаланг хамтдаа хамгаалах мэргэн ухаан, чадвартай. Хятадын арми АСЕАН-ны орнуудын армиудтай ажил хэрэгчээр хамтран ажиллаж, аюулгүй байдлын янз бүрийн эрсдэл, сорилтыг шийдвэрлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр