CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эверестийн оргилын өндөр 8848.86 метр

12-10-2020 13:42

 12-р сарын 8-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин, Балбын Ерөнхийлөгч Бхандари нар харилцан захидал илгээж, Эверестийн оргилын өндрийг хамтаар зарлав.

Ши Жиньпин захидалдаа, өнгөрсөн жил бид Эверестийн өндрийг шинээр хамтран тунхаглах тухай Балбын талтай нэгдсэн ойлголцолд хүрсэн. Сүүлийн нэг жилийн турш хоёр орны холбогдох ажлын баг олон бэрхшээлийг даван туулж, ажлаа идэвхтэй өрнүүлэн, эцэст нь Эверестийн өндрийг шинээр тогтоосон байна. Өнөөдөр би Ерөнхийлөгч Бхандарийн хамт Эверестийн оргилын хамгийн сүүлийн үед тогтоогдсон өндрийн хэмжээ нь 8848.86 метр болохыг дэлхий нийтэд албан ёсоор зарлаж байна гэв.

БНХАУ байгуулагдсанаас хойш Эверест ууланд нийт зургаан удаа ерөнхий судалгаа, шинжилгээ хийжээ. 45 жилийн өмнө БНХАУ-ын баг Эверестийн ноён оргилд гарч байсан.1975 онд Эверестийн өндрийг 8848.13 метр гэж тогтоож байсан бол 2005 онд 8844.43 метр гэж шинэчлэн тэмдэглэсэн юм. Эверестийн өндрийг нарийвчлалтай тогтоох нь геологийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой юм. Мөн Энэтхэгийн далай болон Ази-Европын бүслүүр хоорондын харилцан үйлчлэлийг судлахад ашиглагдах бөгөөд цаашид газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, гамшгаас сэргийлэхэд практик ач холбогдолтой ажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр