CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Амьтдын диваажин Хөхшил

12-09-2020 16:11

Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн Хөхшил байгаль хамгаалалтын бүс нь дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй бөгөөд далайн төвшнөөс 4600 метрийн өндөрт оршдог юм. Хөхшил байгаль хамгаалалтын бүсэд зэрлэг амьтад олон төрлөөр амьдардаг учир "Амьтдын диваажин" хэмээн нэрлэгддэг билээ. Уг байгалийн тусгай хамгаалалтын бүсэд зэрлэг амьтдыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаар ирсэн. Хөхшилийн зэрлэг амьтдыг авран хамгаалах зорилготой “Санандаж” төвийг 2000 онд байгуулснаас хойш 300 гаруй амьтанд өл тэжээл залгуулах, эмчлэх, асрах зэргээр тусалжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд 13 бөхөн, хоёр тарвалж шувуу, нэг хар аргаль, нэг төвд гөрөөс арчилгаа эмчилгээнд хамрагдаж байгаа ба тэднийг тэнхэрч эрүүлжүүлсний дараа эх байгальд нь буцаан тавих юм.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр