CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Сингапурт болно

12-08-2020 15:44

 Швейцарийн Женев хотод төвтэй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтынхан 7-ны өдөр мэдэгдэл нийтлэв. Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, Covid-19 цар тахлын одоогийн нөхцөл байдлаас болж, тус чуулга уулзалтын 2021 оны жил тутмын хурлыг ирэх жилийн 5-р сарын 13-16-ны өдрүүдэд Сингапурт хийнэ гэжээ. Тус уулзалтыг ирэх жилийн 5-р сард Швейцарийн Люцерний дүүрэгт хийхээр мэдэгдэж байсан юм.

   Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын мөн өдөр хэвлэлээр дамжуулан албан мэдээ нийтлэв. Уг мэдээнд, уулзалтын газрыг өөрчилсөн нь оролцогчид болон тухайн газрын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө юм. Одоогийн байдлаар Сингапур бол хамгийн сайн сонголт билээ. 2022 онд Швейцарийн Давост зохион байгуулна гэжээ.

   Албан мэдээнд: 2021 оны жил тутмын хурал бол улс орнуудын засгийн газрууд, аж ахуйн нэгж, нийгэм нийтийн удирдлагууд цар тахлын дараах дэлхийн сэргэлт хөгжлийн асуудлыг авч хэлэлцэх анхны арга хэмжээ юм. Дэлхий нийтэд тулгамдсан өрсөлдөөн сорилтыг зохицуулах аргыг эрэлхийлэх зорилготой юм гэжээ.

    Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хурлыг оны эхээр Давост зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ оны 10-р сарын 7-ны уг хурлыг 2021 оны 5-р сарын 18-21-нд Люцерний дүүрэгт зохион байгуулахаар товлож байсан ч дахин өөрчлөлт орж байгаа нь энэ юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр