CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чан-Э-5 тандагч аппарат сарнаас хөөрөв

12-04-2020 10:54

БНХАУ-ын сар руу хөөргөсөн тандалт судалгааны Чан Э-5 төхөөрөмж 12-р сарын 1-ний орой саран дээр амжилттай газардаж, 12 сарын 3-ны 23 цаг 10 минутад үүрэгт ажлаа дуусгаж дахин сарнаас хөөрөв. Уг аппарат сарны агаар мандалд тосон авах эргэлтийн хэсэгтэйгээ нийлж, сарнаас авсан дээж болон тандалтын дүнгээ ачин эх дэлхий рүү ирэх юм. 

12-р сарын 1-ний орой саран дээр амжилттай газардсан Чан-Э-5 тандагч аппарат 2-ны 4 цаг 53 минутаас өрөмдлөг хийж дээж авах, мөн авсан дээжээ битүүлж савлах зэрэг ажлаа хийж эхэлсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр