CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хишигтэн хошууны халиун бугын тоо толгой нэмэгдэв

12-03-2020 14:58

ӨМӨЗО-ны Улаанхад аймгийн Хуан Ганлян байгаль хамгаалалтын газрын халиун бугын тоо толгой арван жилийн өмнө 1000 байсан бол одоо нэмэгдээд 3400 гаруй болжээ. ӨМӨЗО-ны зүүн дунд биед Их Хянган даваа Бага Хянган давааны уул нурууд үргэлжлэх ба Бага Хянган давааны барууншилсан хэсэг нь Хишигтэн хошууны Хуан Ганлян байгаль хамгаалалтын тусгай бүстэй залгалдах аж. Халиун бугууд Бага Хянган давааны баруун өмнө хэсгийн уулархаг бүсэд тархан бэлчдэг юм. Тухайн байгаль хамгаалалтын бүсийн захиргаа, ойн цагдаа нар байгаль экологи, амьтан араатныг хамгаалах талаар уйгагүй ажиллахын зэрэгцээ нутгийн оршин суугчдад ухуулга сурталчилгааны ажлыг эрчимтэй хийдэг ажээ. Хуан Ганлян байгаль хамгаалалтын бүс нь бэлчээрийн газар, уул, хөндий, нуур, нуга, ширэнгэн ой, элс гээд байгалийн үзэмж төгс цогцолсон газар юм. Тус бүсэд 1996 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байгуулалт хамгаалалтын ажлыг эхэлж байсан билээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр