CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол хонины мах Үханий эмч нарт хүрэв

12-02-2020 11:15

Хятад улсад цар тахлын дэгдэлт эхэлж байх ид үед Монголын ард түмнээс чин сэтгэлийн хандив болгон 30 мянган хонь бэлэглэсэн тухай мэдээ Хятадын сошиал орчныг эерэгээр давалгаалуулсан юм. Сошиалд төдийгүй амьдрал дээр хүмүүсийн өдөр тутмын сонирхон ярилцах сэдэв болсон. Хонийг Эрээн боомтоор орж ирснээс хойш мэдээлэл дахин идэвхижсэн билээ. Хонины мах 11-р сарын 30-ны өдөр Үханий Янлүө боомтоос Үханий их сургуулийн Жүннань эмнэлгийн хороонд тээвэрлэгдэн очиж өвчин халдварын өмнө фронтод ажилласан эмч сувилагч нарын хоол хүнсний хэрэгцээнд хуваарилагджээ. Тус эмнэлгээс өвчин халдварын голомтод ажиллаж байсан Ван Инь "Монголоос ирүүлсэн хонины мах үнэхээр онцгой амттай" хэмээн ярилаа.

Хятад улсад цар тахал ид дэгдэж байх тухайн үед зоримогхон зорьж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгнээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна" гээд 30 мянган хонь хандивлах гэрчилгээг Хятад улсын даргад гардуулсан юм.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CNR
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр