CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Ангела Меркел нар утсаар ярьжээ

11-25-2020 11:02

БНХАУ-ын дарга Ши Жиньдин 11-р сарын 24-ний орой ХБНГУ-ын канцлер Ангела Меркелтай утсаар ярьжээ.

Ши Жиньпин: Хэд хоногийн өмнө хатагтай тантай хамт Их 20-ын удирдагчдын чуулга уулзалтад оролцлоо. Энэ үеэр олон талт үзлийг баримталж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хамтаар цар тахлын эсрэг тэмцэж, дэлхийн эдийн засгийг сэргээн, даяарчилсан өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулахыг та бид санаачилсан юм. Өдгөө Европын, тэрчлэн дэлхийн зарим бүс нутагт КОВИД-19-ийн хоёр дахь ээлжийн халдвар газар авч байгаа тул түүний эсрэг хүч сэтгэл нэгтэй тэмцэх нь талуудын хамгийн тэргүүн чухал үүрэг болоод байна. Вакцины судалгаа болон ашиглалтын талаар Германтай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, түүнийг олон нийтийн бүтээгдэхүүн байхыг батлан, шударга хуваарилалтыг баталж, онцгойлон хөгжиж буй орнуудын эрх ашгийг батлахад Хятад улс бэлэн. КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа, Хятад, Герман ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлсээр ирлээ. Хятад улс өнөө хөгжлийн шинэ төлөв тогтоохыг хичээж, дотоод хэрэглээгээ нэмэгдүүлэн, нээлттэй байдлаа тэлж байна. Энэ нь Герман улсын хувьд шинэ боломж болох юм. Герман, тэрчлэн Европын тал Хятадын аж ахуйн нэгжүүдэд үргэлжлүүлэн нээлттэй байхыг хүсэж байна. Хоёр талаараа харилцан хүндэтгэж, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа гол тал болгосон харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх ерөнхий хэмнэлийг барьж ажиллах ёстой. Хятад, Германы засгийн газар хоорондын шинэ ээлжийн зөвшилцөл нь хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг шинэ төлөвлөгөөгөөр хангахыг хүсэж байна гэжээ.

Меркел: Өнөөгийн дэлхий ертөнцөд асар том өөрчлөлтүүд гарч, Европ тив хоёр дахь ээлийн халдварын дарамтад тулгараад байна. Цар тахлыг дарах талаар Хятад улс маш сайн ажиллаж, эдийн засгаа бусдаа өмнө сэргээсэн нь Германы хувьд маш сайн зүйл юм. Хоёр талаараа вакцины талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, мөн худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ эрчим хүчний хөдөлгүүрт авто машин зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна. Хятад улс холбогдох талуудтай “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншийн харилцаан хэлэлцээр” байгуулсанд баяр хүргэхийн зэрэгцээ, Хятад улстай хамтран зүтгэж, энэ ондоо багтаан Европ-Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн тухай хэлэлцээг дуусгавар болгохыг хүсэж байна. Үүний зэрэгцээ, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах дунд, урт хугацааны зорилтоо зарласан Хятадын талд бид талархалтай хандаж байгаа бөгөөд уг салбар, экологи хамгаалалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Мөн Хятад улстай дараагийн үе шатны Герман-Хятад, Европ-Хятадын улс төрийн том чухал процессын талаар нягт хэлхээ холбоотой байж, нааштай харилцааг үргэлжлэн эрэлхийлэх болно гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр