CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Хятад АСЕАН-ы удирдагчдын 23-р уулзалтад оролцов

11-13-2020 10:03

Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-ны өдөр Хятад-АСЕАН (10 + 1) удирдагчдын 23-р уулзалтад оролцов. Ли Кэчян, АСЕАН-ны ээлжит дарга орон Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар хурлыг даргалав. Хурал видео хэлбэрээр зохиогдож, АСЕАН-ны бусад орны удирдагчид оролцов.

Ли Кэчян хэлэхдээ, коронавиурсийн эсрэг хамтран тэмцэх үйл явцад Хятад-АСЕАН-ны худалдаа, хөрөнгө оруулалт байдлыг сөрөн өсөж, АСЕАН нь Хятадын хамгийн том худалдааны түнш болжээ. Хятад улс АСЕАН-ыг хөршийн дипломат харилцааны тэргүүлэх чиглэл гэж үздэг бөгөөд АСЕАН-тай сайн хөршийн найрамдлыг бэхжүүлж, энх тайван хөгжлийн замыг баримтлан, олон талт байдал, чөлөөт худалдааг баталгаажуулж, хоёр талын олон талт хамтын ажиллагааг ахиулж, илүү бодит үр дүнд хүрэхэд бэлэн байна.

Хятад улс АСЕАН-ы орнуудын коронавирусийн вакцины эрэлт хэрэгцээг харгалзан үзэж, Хятад-АСЕАН-ны олон нийтийн эрүүл мэндийн яаралтай харилцаа холбооны сүлжээг эртхэн эхлүүлж, Хятад-АСЕАН-ы эрүүл мэндийн хамтын ажиллагааны гурав дахь форумыг амжилттай зохион байгуулна. Хятад улс “ Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-т удахгүй гарын үсэг зурахыг сайшааж байгаа бөгөөд “Хятад-АСЕАН-ны чөлөөт худалдааны хэлэлцээр”-ийн протоколыг шинэчилж, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах түвшинг дээшлүүлж, бүс нутгийн "түргэн гарц"-ын сүлжээг хамтран байгуулахад бэлэн байна гэж Ли Кэчян хэлэв.

Хуралд оролцогч АСЕАН-ы орнуудын удирдагчид АСЕАН-Хятадын харилцааны хөгжлийн талаар өндрөөр үнэлж, энэ нь АСЕАН-ны түншлэлийн харилцааны хамгийн хүчтэй, амьдралын хүчнээр баялаг харилцаа болно гэж үзэж байна. Хятад улс вакциныг олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн болгон ашиглаж байгааг АСЕАН сайшааж байгаа бөгөөд Хятад улсын хамт олон талт үзлийг дэмжиж байна. Энэ удаагийн уулзалтын үеэр RCEP-д гарын үсэг зурахыг сайшааж байна. Хятадын хамт АСЕАН-Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээр болон түүний протоколуудыг цаашид хэрэгжүүлэх, хөгжлийн стратегиа бэхжүүлэн, соёлын солилцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Дижитал эдийн засаг, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, цэнхэр эдийн засаг, интернетийн аюулгүй байдал зэрэг олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, АСЕАН-Хятадын түншлэлийн харилцааны хөгжлийг тасралтгүй шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр