CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс илүү нээлттэй байх бодлогоо танилцуулав

11-05-2020 14:34

 Хятадын олон улсын импортын 3-р экспо Шанхай хотноо нээгдэж байгаатай холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 4-ний орой видео илтгэл тавилаа. Тэрбээр Хятад улс бүх талд илүү нээлттэй байх шинэ бодлогуудыг танилцуулав. Хятадын дотоодын зах зээл нь дэлхийн улс орнуудтай хамтдаа хуваалцсан илүү нээлтэй, хамтын зах зээл байх болно. Хятадын дотоодын зах зээлд импортын бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их байдаг нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг эергээр дэмжихэд нөлөө үзүүлнэ гэдгийг цохон тэмдэглэв.

Нэг: Илүү нээлтэй шинэ чөлөөт бүсийг байгуулна. Өнгөрсөн долоон жилд Хятад улс чөлөөт худалдааны туршилтын бүсийг идэвхтэй, зоригтой, төлөвлөгөөтөйгөөр байгуулсан нь илт амжилтай болсон юм. Ийнхүү Хятад улс ирээдүйд чөлөөт худалдааны бүс , чөлөөт боомтын хүчин чадлыг бүрэн баталгаажуулна. Үндэстэн дамнасан үйлчилгээ худалдааны компани, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахыг хариуцахтай холбогдуулан сөрөг, саарал байх жагсаалтыг гаргана. Биг дата, цахим худалдааны салбарыг илүү чөлөөтөй болгож худалдаа хөрөнгө оруулалтад дөхөм хялбар байх өөрчлөлтийг нэмж, эдийн засгийн илүү нээлттэй шинэ бүтцийг бий болгоно.

Хоёр: Гадаад худалдаанд инновац хөгжлийг эрэлхийлнэ. Хятад улс ирээдүйд импортын экспо зэрэг нээлтэй платформоор талуудтай худалдаа эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны боломжийг хайх болно. Хятад улс гадаад худалдааны нөөцөө улам дээшлүүлж, дэлхийн худалдааны өсөлтийг дэмжиж, дэлхийн эдийн засагт идэвхтэй хувь нэмэр оруулна. Хятад улс Үндэстэн дамнасан цахим худалдааны шинэ хэлбэрийг бий болгоно. Импортын хоригтой байсан техникийн жагсаалтыг цомхотгож, техникийн хил дамнан чөлөөтэй эргэлдэхэд таатай орчныг бүрдүүлж өгнө.

Гурав: Цар тахлын дараа боловсруулсан хөнгөлөлттэй дэмжих бодлогуудыг Хятад улсад бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдэд тэгш хэрэгжүүлнэ. Энэ онд, Хятад улсын хэрэгжүүлэх гадаад хөрөнгө оруулалтын хууль болон холбогдох дүрмийн дагуу гадаадын аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулхад таатай нөхцлөөр ханган ажиллах болно. Гадаадтай холбоотой хуулийн тогтолцоог улам ил тод боловсронгуй болгож, оюуны өмчийн эрхийг хамгаалахыг чухалчлан, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална.

Дөрөв: Хятад улс илүү олон улс оронтой өндөр стандарт хангасан чөлөөт худалдааны бүс байгуулахад бэлэн байна гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр