CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрний Гурван хавцлын барилга байгуулалтыг хүлээлгэн өгөв

11-02-2020 15:11

Хятадын Усан ашиглалтын яам, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо энэ сарын 1-ний өдөр мэдэгдэхдээ, Хөх мөрний Гурван хавцлын барилга байгуулалтын бүх ажлыг шалгасны дүнд стандартын шаардлагыг хангаж хүлээлгэн өгөв. Уг барилга байгуулалт төлөвлөгөөний дагуу тогтвортой ажиллаж байгаа бөгөөд үерээс сэргийлэх, цахилгаан гаргах, ачаа тээвэр, усны нөөцийг ашиглах зэрэг ерөнхий үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэжээ.

Хятад улсын Хөх мөрний Гурван хавцлын төсөл нь анх 1992 онд Бүх Хятадын АТИХ-аар цахилгаан станц байгуулах ажлаа баталгаажуулж, 1994 онд уг станцын барилгын ажил албан ёсоор эхэлж байсан. 2003 оны зургаадугаар сарын 1-нд анхны бүлэг машин цогцолбор цахилгаан гаргаж эхэлсэн бол 2009 онд бүх бүтээн байгуулалт дуусчээ.

Гурван хавцлын усан сангийн далан нь 185 метр өндөр, усан санд хуримтлагдсан 175 метр гүнтэй усыг хаших хүчин чадалтай. Усан сангийн урт нь 2335 метр. Гурван хавцлын корпорацийн мэдээлэж буйгаар 2020 оны наймдугаар сарын 18-нд "Хөх мөрний 2020 оны 5 дахь үер"-ийн улмаас секундэд 75000 шоо метр ус санд хуримтлагдаж байсан ч эрэсдлийг бууруулан амжилтай ажиллаж чаджээ.

Хөх мөрний Гурван хавцлын том байгууламжийн баруун тал нь Чүнчин хотоос эх авч, зүүншлэн Хүбэй мужийн И Чан хот хүрдэг. Нийт урт нь 192 километр. Гурван хавцал гэж нэрлэж буй учир нь Чю Тан хавцал, Ү Шя хавцал, Шилин хавцал уг байгууламжийн бүсэд байдгаас тэгж нэрлэдэг болжээ. Тус байгууламж нь Гурван хавцлын усан сан, цахилгаан станц, үерийг залах зэрэг хэсгээс бүрэлдэх аж.    

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр