CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

И Ү-гийн олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн

10-22-2020 15:59

 Хятадын И Ү олон улсын бараа бүтээгдэхүүний 26-р удааны үзэсгэлэн Жэжянь мужийн И Ү олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд энэ сарын 21-нд нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэн нь олон улсын стандарт хангасан 3400 лангуутай аж. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээгдэхүүн нь голдуу төмөр тоног төхөөрөмж, цахилгаан механик машин механизм, цахилгаан эдлэл хэрэгсэл, амьдралын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, засал чимэглэл, оффис бичиг хэрэгсэл, тоглоом, спорт, нэхмэл болон бэлэг дурсгалын зэрэг 10 салбарыг багтаасан байна. Тухайн үзэсгэлэнд Хятад улсад байнга суугаа гадаадын 10 байгууллага нэгжийн 1600 худалдааны төлөөлөгч болон амьдралын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, дэлгүүр, супермаркетыг багтаасан дотоодын 20 байгууллага нэгжийн 1800 гаруй төлөөлөгч оролцсон байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр