CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хайнаньд татваргүй худалдааны бүс ажиллаж эхлэв

10-10-2020 11:07

 Энэ жил Хятадад Үндэсний баяр болон Намрын дунд сарын баяр давхацан тохиов. Хайнань арал дахь чөлөөт бүс амралтын зочдыг анх удаа хүлээн авлаа. Тэр нь татваргүй бараа бүтээгдэхүүний борлуулалт огцом өсөхөд нөлөөлжээ. Хайкөү хотын Рэй Юэ дэлгүүр, Санья олон улсын татваргүй дэлгүүр, Мэйлан нисэх буудлын дэлгүүр зэрэг газруудаар худалдан авагч, жуулчид олноор үйлчлүүлжээ.
Хятадын Гаалийн ерөнхий газрын 9-ний өдөр гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр, энэ жилийн Үндэсний баяр болон Намрын дунд сарын баярын үеэр Хайнань аралд нийт 1.04 тэрбум юанийн татваргүй бараа бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ нь ноднингийн мөн үеийнхээс 148.7 хувиар өссөн бол зорчигчдын тоо 146 мянгад хүрсэн нь 43.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хайнаньд энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс татварын хөнгөлөлттэй шинэ бодлого хэрэгжүүлэв. Хайнань арлын аялагчдын татваргүй худалдан авах хязгаарыг нэг жилд нэг хүнд 30,000-аас 100,000 болгон нэмэгдүүллээ. Нэг бүтээгдэхүүний 8000 юанийн татвараас чөлөөлөх хязгаарыг цуцлав. Арлын татваргүй бүтээгдэхүүний төрөл 38 байсныг нэмэгдүүлж 45 ангилал болгожээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр