CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжингийн чөлөөт худалдааны бүс нээлтээ хийв

09-25-2020 16:44

 ХКН-ын төв хорооны чухал бодлого шийдвэрийн дагуу Төрийн зөвлөл сүүлийн өдрүүдэд Бээжин хотын чөлөөт худалдаан туршилтын бүсийн ерөнхий төслийг нийтлэв. Үүний дагуу энэ сарын 24-нд Бээжин хотын захиргаа хэвлэлийн хурал зохион байгуулж, Бээжингийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн нээлт болж буй талаар танилцуулжээ. 

Бээжингийн чөлөөт худалдааны бүсийн нийт эзлэх талбай нь 119,68 хавтгай дөрвөлжин км болох бөгөөд гурван хэсгээс бүрджээ. Тодруулбал, Шинжлэх ухаан технологийн инновацийн бүс, Олон улсын бизнес үйлчилгээний бүс, Өндөр технологи шингэсэн аж үйлдвэрийн бүс зэрэг багтна.

Шинжлэх ухаан технологийн инновацийн бүс нь 31,85 хавтгай дөрвөлжин км талбайг эзлэх юм. Энэ нь Бээжин хотын хойд тавдугаар тойргийн гадна байдаг юм.

Нэг: "Zhong Guan Cun-1" технологийн хотхон 21,59 хавтгай дөрвөлжин км талбайг хамрах ба Cuihu шинжлэх ухаан технологийн парк, Yong Feng технологийн паркийн хоёр хэсгээс бүрдэнэ.

Хоёр: Бээжингийн Лайф шинжлэх ухааны парк 10,26 хавтгай дөрвөлжин км талбайг хамрах ба тус бүсэд сүүлийн үеийн мэдээллийн технологи, биологи эрүүл мэндийн үйлчилгээ багтана.

Олон улсын бизнес үйлчилгээний бүс нь 48,34 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлнэ.

Нэг: Бээжиний олон улсын онгоцны буудлын ойр хавийн 28,5 хавтгай дөрвөлжин км талбайг хамарна.

Хоёр: Бээжингийн CBD-ийн ойр хавийн 4,96 хавтгай дөрвөлжин км талбай.

Гурав: Жинжан олон улсын хамтын ажиллагааны үйлчилгээний төвийн 2,96 хавтгай дөрвөлжин км талбайг хамрах ба тус бүсэд цахим худалдаа, соёлын бүтээгдэхүүний худалдаа, бизнес хурал, үзэсгэлэн, эрүүл мэнд, олон улсын хүргэлтийн ложистик, хил дамнасан санхүүгийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

Өндөр технологи шинсэн аж үйлдвэрийн бүс нь 39,49 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлнэ. 

Нэг: Бээжин хотын шинээр байгуулагдсан Дашин олон улсын онгоцны буудлын баруун талдахь 10,36 хавтгай дөрвөлжин км талбай газар.

Хоёр: Бээжиний эдийн засгийн хөгжүүлэх бүсийн 27,83 хавтгай дөрвөлжин км талбай газрыг хамарна. тус бүсэд олон улсын санхүү, соёл инноваци, биотенологийн хамтын ажиллагаа болон шинжлэх ухаан, технологийн ололтыг хуваалцах бүс болно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр