CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Антонио Гутерриштэй цахимаар уулзав

09-24-2020 15:46

Энэ сарын 23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар видео хурал хийлээ.

Ши Жиньпин: Олон улсын хамтын нийгэмлэгийн олон талт үзлийг дэмжиж, НҮБ-ын дүрмийн дагуу тууштай зүтгэхийг дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв.

COVID-19 нь дэлхий дахины эрүүл мэндэд хохирол учруулсаар байгааг Ши Жиньпин тэмдэглээд Хятад улс НҮБ-ын зохион байгуулалт, удирдлага, ялангуяа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цар тахлын эсрэг ажлыг тууштай дэмжиж байна гэжээ.

Хятад улс НҮБ-ын зохион байгуулалт, удирдлагын хүрээнд COVID-19-ээс урьдчилан сэргийлэх, хязгаарлах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн өвчин халдварын эсрэг ажлыг тууштай дэмжиж байна гэж Ши Жиньпин нэмж хэллээ.

COVID-19 вакциныг боловсруулж дууссаны дараа хэрэглээнд оруулж, дэлхий нийтийн ашиг тусын төлөө зориулсан амлалтаа биелүүлнэ гэж Ши Жиньпин хэллээ.

Хятад улс хөгжиж буй орнуудын вакцины хүртээмжтэй байдалд хувь нэмэр оруулах болно гэж Ши Жиньпин тэмдэглэв.

Цар тахлын дунд олон шинэ асуудал гарч байгаа ч эдгээр асуудал нь энх тайван, хөгжилтэй холбоотой асуудал юм.

Ши Жиньпин: НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд оногдсон үүргээ гүйцэтгэнэ. Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүний  үүргээ гүйцэтгэнэ гэжээ.

Нэг талт үзлийг баримтлах, ноёрхлоо тогтоохыг оролдож буй зарим нэг улс орон буй ч түүнээсээ татгалзах нь зүйтэй гэдгийг тэрээр нэмж хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, COVID-19 цар тахал нь дэлхийн засаглалын тогтолцоонд шинэ асуудал авчирсаар байгаа ч дэлхий дээр НҮБ-д төвтэй олон улсын тогтолцоо гэх ганц л тогтолцоо байдаг. НҮБ-ын дүрэмд үндэслэсэн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ байдаг.

"Хятад хэзээ ч үзэл суртлын сөргөлдөөнийг хөөцөлддөггүй", "Салган бутаргахыг дэмждэггүй, дээрэнгүй үзлийг дэмжихгүй." 

Хятад улс үндэсний бүрэн эрхт байдал, нэр төр, хөгжлийн орон зайг сүйтгэхийг зөвшөөрөхгүй, мөн харж зүгээр суухгүй. Үүний оронд Хятад улс хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлоо баттай хамгаалж, олон улсын тэгш эрх, шударга ёсыг сахиулна.

Видео хурлын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Хятад улс олон талт үзлийг тууштай баримталж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Хятад улс олон талт үзлийг хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг даван туулах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр НҮБ-ын Ерөнхий ассемблейд зарласан Ши Жиньпиний хэд хэдэн чухал санаачилга, арга хэмжээг өндрөөр үнэлэв. Мөн Хятад улсын ногоон хөгжлийн торгоны замыг хамтран байгуулах хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

НҮБ нь Хятад улс Африк болон хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. НҮБ Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ. Үүнд Хятад улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр