CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн дээд уулзалтад үг хэлэв

09-22-2020 15:54

 Энэ сарын 21-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ байгуулагдсаны 75 жилийн ойн дээд уулзалтын үеэр видеогоор үг хэлсэн байна. Тэрээр: НҮБ-ын дүрэм зарчим бол олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээ мөний дээр олон улсын дэг журмыг тогтвортой байлгах тулгын чулуу юм. Үүнийг эрс хэлбэрэлтгүй хамгаалах хэрэгтэй. Олон орны харилцаа ашиг сонирхлыг тогтолцоо дүрмээр зохицуулах хэрэгтэй. Харин хүч ихтэй нь тогтоох биш. Том гүрнүүд олон улсын хуулийг санаачлагч, хамгаалагч байх хэрэгтэй. Амлалтаа баримталж, дүрэм журмаас гадуур байхгүй, хоёрдмол баримжаа хэрэгжүүлэхгүй, олон улсын хуулийг мушгин гуйвуулахгүй байх хэрэгтэй. Мөн хуулийн нэрээр бусад орны хууль ёсны эрх ашгийг хохироож, олон улсын энх тайван тогтвортой байдлыг эвдэж болохгүй гэжээ.

НҮБ өвчин халдварын дараах үйл ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэн, хуулийг дээдэлж, хамтын ажиллагааг дэмжихэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Хятад улс үргэлж олон талт үзлийг хэрэгжүүлэгч хэвээр байх болно гэдгээ дахин цохон тэмдэглээд, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулалтыг ахиулна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр