CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Коронавирусийн халдвараар нийт 200 мянган хүн нас баржээ

04-29-2020 15:42

 ДЭМБ-ын 28-нд нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, шинэ коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 200 мянгыг давж, 202597-нд хүрсэн байна.

Европын төв нутгийн цагаар 28-ны 02:00 цагийн байдлаар, дэлхийд шинэ коронавирусийн халдвараар оношлогдсон хүний тоо 2954222-д хүрч, нас барсан хүний тоо 202597н-д хүрсэн байна.

Тоо бүртгэлээс үзвэл, АНУ-д хамгийн олон хүн халдвараар оношлогдож, 960916-д хүрсэн бол Испани, Итали, Их Британи, Герман, Франц, Туркт тус тус 209465, 199414, 157153, 156337, 127008, 112261 халдвар оношлогдоод байна.

Хамгийн олон хүн нас барсан орон бол АНУ байж, нас барсан хүний 49170-д хүрч, Итали, Франц, Испани, Их Британид нас барсан хүний тоо тус тус 26977, 23261, 23190, 21092-д хүрсэн байна.

ДЭМБ-ын хуваариласан бүс нутгийн бүртгэлээс үзвэл, Европт халдварын 1386693 тохиолдол, Америкийн бүсэд 1179607 тохиолдол бүртгэгдэж, бусад бусад харьцангуй баг байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 27-нд сэрэмжлүүлэн хэлэхдээ, "Цар тахал дуусах хол байсаар. ДЭМБ цаашид Африк, Зүүн Европ, Латин Америк болон Азийн зарим оронд халдвар нэмэгдэж буй байдалд анхаарал хандуулах болно" гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр