CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ковид-19 хүн төрөлхтөнтэй урт хугацааны турш хамт байх болно

04-23-2020 18:36

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 22-нд Женевт хуралдуулсан хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, шинэ коронавирусийн цар тахал маш аюултай, цар тахал нь дахих өндөр магадлалтай, уг вирус хүн төрөлхтөнтэй урт хугацааны турш хамт орших болно гэжээ. Одоо та бүхэнд ХТРТ-ийн сэтгүүлч И Шиний Швейцараас ирүүлсэн мэдээллийг хүргэе.  

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, өнөөгийн байдлаар ДЭМБ нь шинэ коронавирусийн халдвар авсан 2.5 сая тохиолдлын мэдүүлгийг хүлээн авсан юм. Баруун Европын ихэнх улс орнуудын цар тахлын нөхцөл байдал тогтворжсон эсвэл тодорхой хэмжээгээр буурах хандлага гарсан байна. Африк, Төв ба Өмнөд Америк, Зүүн Европ зэрэг бүс нутгийн коронавирусийн халдвар авсан тохиолдол олон биш ч гэсэн цар тахлын нөхцөл байдал нэмэгдэх хандлагатай байна гэжээ.  

Тедрос онцлохдоо, олонх тооны улс орнууд коронавирусийн цар тахлын дэгдэлтийн анхан шатандаа байгаа, цар тахлын дэгдэлтийн эхний үед сөргөөр нөлөөлөгдсөн улс орнуудад хоёр дахь удаагийн оргил үе ирж байгаа гэжээ.

Мэдээж, бидний туулах зам хол байсаар, шинэ коронавирусийн цар тахал нь бидэнтэй урт хугацааны турш цуг байлцана. нээрээ, олонх улс орнууд хөл хорио тогтоох, тэрчлэн бусадтай зайгаа барих хориг арга хэмжээ авч цар тахлын тархан дэгдэлтийг амжилттай тогтоон барьсан юм. Гэхдээ, энэхүү вирус нь мөн маш аюултай байсаар. Дэлхийн хүн амын ихэнх нь амархан халдвар авах эрсдэлтэй гэж урьдын нотолгоо харуулсан юм. Энэ нь цар тахал давтан илрэх бололцоотойг харуулж байна.ДЭМБ-ын өмнө нь мэдэгдэж байснаар, олон улсын анхан шатны судалгааны дүнгээс үзэхэд, цар тахлын нөхцөл байдал маш хүнд байсан оронд зөвхөн 2-3 хувийн хүнд л эсрэгбие үүсгэдэг юм байна. Энэхүү эсрэгбиеийн түвшин хүмүүсийг шинэ коронавирусийн халдварт өртөхгүй байлгах, тэрчлэн хир удаан үргэлжлэх эсэхийг батлах найдвартай баримт хараахан гараагүй байсаар гэжээ. 

Тедрос Адханом: Хүмүүс хэдэн долоон хоногийн хязгаарлалттай арга хэмжээг өнгөрүүлсний дараа хязгаарлалтыг эртхэн цуцлах хүсэлтэй байгааг бид ойлгож байна. Гэхдээ бүхий л улс орнууд ДЭМБ-аас санал болгосон олон нийтийн эрүүл мэндийн шинэ стандартыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал,тандан илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийх, халдвар авсан тохиолдол бүрийг эмчлэх, ойр хавьтлыг хайх, тусгаарлах арга хэмжээ авах, тэрчлэн хүн бүрийг сургалтад хамруулж, дайчлах ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой.  

Дэлхий ертөнц өнгөрсөндөө хэзээ ч эргэж ирэхгүй болохоор нэн эрүүл, нэн аюулгүй, нэн бүрэн бэлтгэлтэй дэлхийд бид шилжин орох ёстой. 

Тэрээр: Олон нийтийн эрүүл мэндийн шинэ стандартыг хэрэгжүүлдэггүй, эсвэл тогтмол хэрэгжүүлж чадахгүй байгаа улс орнууд илүү их халдвар авч, үүний улмаас олон хүн амиа алдах болно гэж сэрэмжлүүлсэн байна. 

Үүнээс гадна тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Олон улсын эрүүл мэндийн журмын 2005 оны хэвлэл ”-ийн дагуу, ДЭМБ "дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа олон нийтийн эрүүл мэндийн хэрэг" -ийг хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг болгон зарлаж, ДЭМБ шинэ коронавирусийн цар тахлыг "дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа олон нийтийн эрүүл мэндийн хэрэг" хэмээн зарласан цаг хожимдоогүй гэжээ.  

Тэрээр, ДЭМБ 1-р сарын 30-нд шинэ коронавирусийн цар тахлыг "дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа олон нийтийн эрүүл мэндийн хэрэг" гэж зарлах үед Хятадаас гадна шинэ коронавирусийн халдвар авсан 82 тохиолдол л бүртгэгдээд байсан бөгөөд олонх нь Хятад улстай хиллэж байсан улс орон юм. Тухайн үед, Африкт халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй , Еврод зөвхөн 10 тохиолдол бүртгэгдсэн юм. Үүнд, Францад 5, Финлянд 1, Германд 4 тохиолдол тусбүр бүртгэгдсэн байжээ.  

Одоо эргээд харахад бид шинэ коронавирусийн цар тахлыг маш зөв цагт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа олон нийтийн эрүүл мэндийн хэрэг хэмээн зарласан гэж миний бие үзэж байна. Хятадаас бусад улс оронд хариу үйлдэл хийх хангалттай цаг хугацаа олгосон юм. Би дахин давтаж хэлье, тухайн үед Хятад улсаас бусад оронд зөвхөн 82 тохиолдол л бүртгэгдээд байсан бөгөөд нас барсан тохиолдол байгаагүй. Цар тахлын тархан дэгдэлтийг таслан зогсоох хангалттай цаг хугацаа байсан гэлээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр