CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сергей Лавров: Хятадаас нөхөн төлбөр авна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй

04-15-2020 17:50

 Тухайн орон нутгийн цагаар 14-нд, ОХУ-ын ГХ-гийн сайд Сергей Лавров өнөөгийн олон улсын анхаарал хандуулж буй асуудлаар Орос болон гадаадын хэвлэлийнхэнд зайнаас ярилцлага өгөхдөө, зарим улс орон, бүс нутагт тархаж буй “шинэ коронавирусийн улмаас Хятад улсаас нөхөн төлбөр авна” гэдэг үг яриа нь хуйхны үс босгох бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Сергей Лавров: энэ бол маш их гунигтай зүйл. Манай хятад найзууд цар тахлын оргил үеийг даван гарч, эдийн засаг нь ч хэвийн байдалдаа эргэн ирсэн юм. Гэхдээ тэд хувиа бодсонгүй. Хятад улс цар тахлын эсрэг өөрийн тэмцлийн туршлагаа хуваалцаж, өөрийн боломжийн хирээр бусад оронд туслалцаа үзүүлж байна. Хятад улс цар тахлын тархалт, тэрчлэн цар тахлын нөхцөл байдлаа цаг даруй мэдэгдээгүй талаар хариуцлага хүлээх ёстой гэсэн үг яриа нь доод хязгаараас давсан ёс суртахууны алдагдал гэж бид үзэж байна. Их Британийн зарим хүмүүс Хятад улс их хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй бол Хятад улсын хилийн чанад дахь хөрөнгийг хураан авна гэж үзэж байгаа нь ямар аймшигтай үг яриа вэ. Ялангуяа энэ үг яриаг илээр нийтэлсэн хүн нь албаны талын хүн байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Бид дур зоргоор таамаглах хэрэггүй, учир нь эдгээр үг яриа гол нь барууны орнуудаас гарч байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр