CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улсын энхийг сахиулах баг үүргээ амжилттай гүйцэтгэж байна

04-10-2020 13:40

 БНХАУ-аас Судан улсад ажиллаж байгаа энхийг сахиулагчдын баг энэ сарын 9-нд тус улсын Эль Фашер онгоцны буудлаас нисдэг тэргээр хөөрч нэг цаг 15 минутын нислэг үйлдэн Дарфур мужын Голо гэх газарт хүрч, тэнд байгаа НҮБ-ын болон Африкийн холбооны ажилтнуудад ахуй хэрэглээний 1,7  тонн эд материал хүргэж өгсөн байна. Тусламжийн бараа материалыг хүлээн авсан бусад улс орны энхийг сахиулах ажилтнууд баярлаж талархаж байгаагаа илэрхийлжээ. Нислэгийн  явцад нисэгч болон багын гишүүд өвчин халдвараас сэргийлэх өндөржүүлсөн горимоор ажиллажээ.

Голо нь Дарфур мужийн уулархаг газарт, далайн төвшнөөс ихээхэн өндөрт байдаг газар юм. Тус нутагт өвчин халдвараас болж жирийн иргэдийг зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг зогсоогоод байгаа юм байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр