CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америкт оношлогдсон тохиолдол 210 мянгаас давав

04-02-2020 12:05

 ДЭМБ-ын нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, Европын төв бүс нутгийн цагаар 4-р сарын 1-ний 18 цагийг хүртэлх байдлаар дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн уушгины хатгалгаагаар оношлогдсон тохиолдол 827,419-д хүрч, 40,777 өвчтөн нас барав. Өдгөө дэлхийд нийт 205 улс орон, бүс нутагт шинэ коронавирусийн уушгины хатгалгааны оношлогдсон тохиолдол илэрч, Хятад улсаас бусад газарт оношлогдсон тохиолдол 740 мянгаас давсан байна.

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, Америкийн Зүүн нутгийн цагаар 4-р сарын 1-ний оройн 7 цагийг хүртэлх байдлаар, АНУ дахь шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлаар оношлогдсон тохиолдол нэмэгдээд 213,372 хүрч, нийт 4757 өвчтөн нас баржээ.

Италийн албаны талын нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 1-ний 18 цагийг хүртэлх байдлаар, тус улсад шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлаар оношлогдсон тохиолдол 110,574-д хүрч, нийт 13,155 өвчтөн нас барав.

Тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 1-ний орой Францын Эрүүл мэндийн ерөнхий төвөөс нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, тус улс дахь шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлаар оношлогдсон тохиолдол нэмэгдээд 56,989 болж, өмнөх өдрөөс 4861-р нэмэгдэж, нийт 4032 өвчтөн нас баржээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр