CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хижиг тахлаас сэргийлэх бүтээгдэхүүн дэлхийн олон газарт хүрч байна

03-25-2020 17:32

 Тухайн орон нутгийн цагаар 24-ний үүрээр, Унгар улсын Хятад улсаас худалдан авсан хижиг тахлаас сэргийлэх бүтээгдэхүүн Будапештын Ференс Лисзт олон улсын нисэх онгоцны буудалд хүрэв. Ойролцоогоор 70 тонн эмчилгээний бараа бүтээгдэхүүнд 3 сая гаруй ширхэг амны хаалт, оношлуур, хамгаалалтын хувцас, бээлий тусбүр 100 мянган ширхэг, амьсгалын аппарат 86 ширхэг байгаа юм.

Орон нутгийн цагаар 24-ний орой, Туркийн Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг эмчлэх Хятад улсаас импортолсон эм бэлдмэлийг эмчилгээний авран туслах нисэх онгоцоор нийслэл Анкарагаас Туркийн 40 хотод хүргэсэн юм. Турк улс эдгээр эм бэлдмэлийг өвчний байдал нь хүнд өвчтөнийг эмчлэхэд хэрэглэнэ гэжээ.

Тухайн орон нутгийн цагаар 24-нд, Хятадаас Африкийн Холбоонд суугаа элчин төлөөлөгчдийн дарга Лю Юйши Африкийн Холбооны Нийгмийн үйл хэрэг хариуцсан гишүүн Амирагийн хүсэлтээр түүнтэй уулзаж, хоёр тал Хятадын засгийн газраас Африк тивд тусалсан хоёр дахь хэсэг оношлуур хүлээлгэн өгөх гэрчилгээний бичигт гарын үсэг зурсан байна.

Тухайн орон нутгийн цагаар 23-нд, Мароккогийн иргэний агаарын тээврийн компанийн нисэх онгоц Хятадын Гүйжөү мужаас Мароккод тусалсан эмчилгээний бүтээгдэхүүнийг тээвэрлэн Касабланкад хүргэжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр