CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Италид амны хаалт хандивлаж байна

03-24-2020 11:56

 Энэ сарын 24-ны өдрийн байдлаар COVID-19 халдвар Европийн улс оронд "улангасаж" байна. Италийн Иргэний хэрэг хариуцсан салбарын хариуцлагатай хүн, COVID-19 халдварын онцгой байдлын хорооны комиссар Борель 23-ны өдөр хэлэхдээ: 23-ны 18 цагийн байдлаар, Италид шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хүний тоо 63927 болж, 6077 өвчтөн нас барж, 7432 хүн илааршиж эмнэлгээс гарлаа гэв. Ийнхүү Европ тив COVID-19 халдварын голомт болжээ. 

 

Итали улсад үүсээд байгаа өвчин халдварын хүнд хэцүү байдалд туслах зорилгоор China Construction Bank-ны Итали дахь салбар тухайн газар оронд амны хаалт хандивлажээ. Өнөөдийг хүртэл тус банкны салбарууд нийтдээ 35000 ширхэг амны хаалт хандивлаад байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр