CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Нью Йоркийн хөрөнгийн бирж "шатаж" эхлэв

03-19-2020 12:59

АНУ-д COVID-19 халдвар газар авсаар байна. Үүнээс үүдэн Америкийн эдийн засагт олон таагүй зүйлс тохиолдож эхэллээ. Нью Йоркийн хөрөнгийн биржийн Dow Jones , Standard & Poor's, Nasdaq Composite зэрэг гурван том хувьцааны индекс энэ сарын 18-ны өглөө огцом буурсан байна. Тухайн өдрийн үдэд байдал илүү муудаж хувьцааны уналт Нью Йоркийн хөрөнгийн биржийг тэр чигээр нь "шатаах" хэмжээнд хүрэв. Мөн тус өдөр Нью Йоркийн хөрөнгийн биржийнхэн худалдааны тэнхмийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох хийдвэр гаргажээ. Тэд энэ сарын 23-наас үйл ажиллагаагаа цахим байдлаар явуулах талаар мэдэгдээд байна.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр