CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Италийн ард түмэн талархал илэрхийллээ

03-16-2020 17:36

Орон нутгийн цагаар 3-р сарын 14-нд Италийн Ром хотын нэгэнхорооллыниргэн Хятад улсын төрийн дууг дуулан “Хятад улсад баярлалаа” хэмээн хашхирсанд хөршүүд нь алга ташин баяр хүргэжээ.

 

Хятад улс туслалцаа үзүүлж буйд Италийн ард түмэн ийнхүү талархал илэрхийлж байна. 3-р сарын 12-ны өдөр Хятадын засгийн газрын томилсон 9 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүдийн баг олон тооны эмнэлгийн хэрэгсэл авч Ром хотод хүрчээ. Халдварын байдал ноцтой байгаа энэ үед Хятадын мэргэжилтнүүдийн баг хүрэлцэн орчсон нь даарсан хүнд дах хүргэж буй явдал юм.

 

Хятад үгэнд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх үг бий. Хүнд хэцүү үед гараа сунган туслалцаа үзүүлсэн нөхөд л жинхэнэ нөхөд юм. Энэ хүнд хэцүү үед дорнын андынх нь тусламж Италийн коронавирустэй тэмцэх ажилд тус болоод зогсохгүй Италийн ард түмний сэтгэлийг ч бүлээцүүлж байна.

 

Хятад улс зөвхөн Итали биш, халдварын байдал ноцтой байгаа олон улс орнуудад туслалцаа үзүүлж, том гүрний үүрэг хариуцлага биелүүлж байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр