CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

У.Хүрэлсүх: Хятад улс халдварт өвчнийг таслан зогсоож чадна гэдэгт итгэж байна

02-21-2020 17:58

 Орон нутгийн цагаар 20-ны өдөр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньрүй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, хоёр талын харилцаа болон шинэ төрлийн коронавирусийн халдварыг сэргийлэх зэрэг асуудлаар санал солилцов.

 

Цай Вэньрүй эн тэргүүнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлснийг Хүрэлсүхэд уламжилсан байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон уул усаар хаяа дарсан бөгөөд хоёр ард түмний найрамдал өнө удаан түүхтэй юм. Монгол улстай иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг Хятад улсын засгийн газар дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, “дотно, найрсаг, харилцан хөнгөлөлттэй, хүртээмжтэй байх” дипломат үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Монголын талтай хамтаар хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг тасралтгүй эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байн гэжээ.

 Элчин сайд Цай Вэньрүй хэлэхдээ, “БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын ард түмнийг биечлэн удирдаж, коронавирусний халдвар, тархалттай тэмцэж илт ахиц гаргасан байна. Бид Ши Жиньпингээр төв болгосон Намын төв хорооны хүчтэй удирдлага дор, мөн Монгол улс зэрэг найрсаг улс орнуудын дэмжлэгтэйгээр халдварт өвчин эсрэг ардын дайнд ялалт байгуулахад итгэлтэй байна. Монгол улсын засгийн газар болон ард түмэн Хятадын талд хүчтэй дэмжлэг үзүүлж сэтгэлийн дэм өгсөнд Хятадын засгийн газар ард түмэн чин сэтгэлээсээ талархаж байна гэжээ.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчянд дэвшүүлж буй мэндчилгээг уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсэв. Тэрээр хэлэхдээ, Одоо Монгол Хятадын харилцаа түүхийн хамгийн сайн үед байж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа ирмүүн хөгжиж байна.

 

БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглээд Хятадын талтай олон салбарын найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэжээ.

 

У.Хүрэлсүх: БНХАУ-д дэгдээд байгаа шинэ төрлийн коронавирусний халдвараас болж олон хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Монгол Хятад хоёр орон бол мөнхийн хөрш, хувь заяа нэгтэй юм. Халдварт өвчний байдалд Монголын тал дээд хэмжээнд анхаарал хандуулж байна.Энэхүү сорилт бэрхшээлийг Хятадын ард түмэн амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр: Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг эхлүүлснийг дурдаад энэхүү хүнд нөхцөл байдлыг даван туулахад хөршөө дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлж, Хятадын засгийн газрын хүчтэй удирдлагатайгаар Хятад улс халдварт өвчнийг таслан зогсоож чадна гэдэгт итгэж байна гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр