CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америкийн улс төрчид яагаад өөрийгөө тольддоггүй бол?

02-21-2020 10:46

 Хятадын ард түмний шаргуу хүчин чармайлтаар халдвараас урьдчилан сэргийлэх ажилд илэрхий ахиц дэвшил гарлаа. Хятадын асар их хүчин зүтгэлийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байна. Харин Америкийн зарим улс төрч ээлж дараалан Хятад улсын халдвартай тэмцэж буйг харлуулах, Хятадын улс төрийн тогтолцоог гүтгэх, Хятад улсыг үг ярианы эрхийг хязгаарлаж байна хэмээн дайрч давшилж байна.

 

18-нд, БНХАУ-аас Өмнөд Африкт суугаа элчин сайд Линь Сүнтянь Хятад улсын халдвартай тэмцэж буй туршлагыг дүгнэн 8 зүйлт арга хэмжээ болон амжилтыг танилцууллаа. Тэдгээр нь Хятадын дээд удирдагч болон ХКН ард иргэдээ дайчлан халдварын тархалтыг үр дүнтэй, хурдтай тогтоон барьсан, Үхань хотод 10 хоногийн дотор 2 эмнэлэг барьж, Хубэй мужид нийт 15 эмнэлгийг ашиглалтад оруулсан, Улс даяар ард иргэд ухамсраасаа гэр гэртээ 14 хоног буюу түүнээс дээш хугацаагаар тусгаарласан, Бүх хятадын муж, хотын эмчилгээний баг болон эд материалаар Үхань болон Хубэй мужид туслалцаа үзүүлсэн, Зориулалттай дэмжин туслалх аян өрнүүлсэн, Бүх улсын урьдчилан сэргийлэх хамтарсан механизмыг эхлүүлж, үр дүнтэй ажилласан, 40 жилийн хугацаанд 800 сая иргэнээ ядуурлаас ангижруулсан, Энх тайван, хөгжлийн замаар тууштай замнасан зэрэг болно. Тэрээр: Эдгээр 8 зүйлээс Америк ганцыг ч хийж чадахгүй, цаашид хэзээ ч ийм зүйл хийж чадахгүй гэжээ.

 

Халдварын өмнө Хятад, Америк яагаад тэнгэр газрын зөрүүтэй байна вэ? Америкийн улс төрийн зохиолч Сара Фландерс хэлэхдээ, Хятад улс халдварын эсрэг авч буй арга хэмжээ нь социализмын давуу талыг товойлгон, бэрхшээл тулаад ирэхэд Хятад улс капиталист ашгаас үл хамааран шийдвэр гаргах чадвартай гэдгийг харуулж байна гэжээ. Линь Сүнтянь сайд хэлэхдээ, үүний цаад шалтгаан нь ХКН ард иргэдийнхээ ашиг сонирхлыг дээдэлдэг, социализм нь бүх хүмүүсийн хамтын ашиг сонирхлыг баталгаажуулдаг бол капитализм нь цөөхөн хүмүүсийн эрх ашгийг хамгаалдагтай холбоотой юм гэжээ.

 

Америкийн улс төрчдийн нүдэнд зөвхөн хувийн ашиг сонирхол байдаг болохоос биш олон нийтийн ашиг сонирхол гэж байдаггүй. Намуудын өрсөлдөөн, харилцан гүтгэх, зөвшилцөхөөс биш шийдвэрлэхгүй зэрэг Америкийн тогтолцооны дутагдал нь халдварын эсрэг назгай хандаж байгаа дээр илэрч байгаа бөгөөд дотооддоо баян ядуугийн ялгаа ихтэй, гадаад бодлогодоо цэргийн хүчээ ашиглан дээрэлхүү зантай байдаг дээр нь ч илэрч байна. Дотооддоо хэрэгжүүлж буй бодлого, гадаад харилцаан дахь байр суурь нь Вашингтоны улс төрийн машин ажиллахаа больсон гэдгийг харуулж байна. "8 зүйлээс ганцыг ч хийж чадахгүй" гэсэн асуултын хариуд Америкийн зарим улс төрч ичих нүүртэй бол иргэддээ хандан уучлал хүсэх байлгүй дээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр