CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Төв Азийн бүс нутгийн шинэ стратегийг танилцуулав

02-03-2020 15:46

2-нд, Казахстаны ерөнхийлөгч Токаев,анхны ерөнхийлөгч Назарбаев нар тус улсад айлчилж очсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпеотой тус тус уулзаж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, бүс нутаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон байна.

Хэлэлцээрийн үеэр Помпео хэлэхдээ: Казахстаны хэрэгжүүлж буй улс төр, эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг АНУ эерэгээр үнэлж байна. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа дэлхийн энх тайвныг хамгаалахад найдвартай түншийн харилцаа болно хэмээн үзэж байна гэжээ. Тэрээр Токаевд хандан АНУ-ын боловсруулж буй Төв Азийн бүс нутгийн шинэ стратегийн үндсэн агуулгыг танилцуулаад: "Шинэ стратеги нь Төв Азийн бүс нутгийн тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг дэмжинэ гэжээ.
Хэлэлцээрийн үеэр Токаев АНУ болон Төв Азийн таван орон "С5 + 1"-ийн яриа хэлэлцээний механизмыг нотолж, Казахстан, АНУ хоёр талын харилцаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээлэл технологийн чиглэлээр хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ. Тэрээр Казахстанд, Афганистаны асуудлаарх тусгай төлөөлөгчийн газар байгуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, Афганистаны эдийн засгийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөгөө зарласан байна.   

1-нд Помпео Казахстаны нийслэл Нурсултанд хүрэлцэн очиж тэнд хийх айлчиллаа эхлүүлсэн бөгөөд 3-нд АНУ болон Төв Азийн таван орон "С5 + 1"-ийн хэлэлцээнд оролцохоор Узбекистан руу морджээ.
 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр