CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ши Жиньпин 70 жилийн ойн арга хэмжээнд оролцов

01-19-2020 10:51

 Орон нутгийн цагаар 17-ны үдэш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Нейпидогийн олон улсын 2-р хурлын төвд БНХАУ, МХБНУ дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой, мөн Хятад, Мьянмарын соёл аялал жуулчлалын жилийг эхлүүлэх ёслолд оролцжээ. Ёслолд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Вин Мьинт, Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Чи, Мьянмарын тэргүүн дэд ерөнхийлөгч Мьинт Све, дэд ерөнхийлөгч Хенри Ван Хее Юй, Мьянмарын холбооны парламентын дарга бөгөөд Дээд танхимын дарга, парламентын Доод танхимын дарга, батлан хамгаалахын ерөнхий командлагч, сайд нарын танхимын бүх гишүүд оролцжээ.

Ёслолд Вин Мьинт, Аун Сан Су Чи үг хэлсэн байна.

Вин Мьинт: Мьянмар, Хятад хоёр орны найрсаг хэлхээ холбоо өнө эртний түүхтэй, хоёр орны ард түмэн ахан дүүс шиг дотно билээ. Мьянмар, Хятад хоёр орны удирдагчид нягт найрсаг хэлхээ холбоотой байж, хоёр орны хамтран санаачилсан энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болсон. Ши Жиньпин дарга Мьянмар, Хятадын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн үеэр Мьянмарт төрийн айлчлал хийж, Мьянмарын удирдагчдын хамт энэхүү өвтэгш баярыг тэмдэглэж байгаа нь хоёр орон, хоёр ард түмний гүн зузаан нөхөрлөлийн илрэл бөгөөд 2020 оныг Мьянмар, Хятадын харилцааны түүхэнд шинэ чухал бэлэг тэмдэг болгоно. Мьянмар Хятадын олон салбарын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө Мьянмарын тал хичээн зүтгэх болно. Мьянмар, Хятадын найрамдал өнө мөнх орших болтугай гэжээ.

Аун Сан Су Чи: Мьянмар, Хятадын удирдагчид хамтдаа хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ, мөн Мьянмар, Хятадын соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээг эхлүүлж буй бэлэгдэлтэй мөч ирлээ. Мьянмарын дотоодын байдал ямар ч байсан Мьянмарын үе үеийн засгийн газар Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилсаар ирсэн юм. Ши Жиньпин дарга шинэ оны эхээр Мьянмарт төрийн айлчлал хийж байгаа нь Мьянмар, Хятад хувь заяаны хамтын цогц байгуулахаар хичээж буйн чухал алхам билээ. Мьянмарын тал “Бүс ба зам” санаачилгыг идэвхтэй дэмжиж, Мьянмар, Хятадын эдийн засгийн коридорын байгуулалт улам амжилтад хүрэхийг хүсэж байна. Бид хоёр орны хүмүүнлэгийн солилцоо өдөр ирэх тутам гүнзгийрч, хоёр орны найрамдлыг үндэс суурийг бэхжүүлэхийг хүсэж байна. Бид Хятад зэрэг дэлхийн олон оронтой хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин: Та бүхэнтэй Хятад, Мьянмар дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн Хятад, Мьянмарын соёл аялал жуулчлан жилийн арга хэмжээг эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол Хятад, Мьянмарын найрсаг харилцааны түүхэн чухал үе юм. Мөн хоёр орны ард түмний онцгой үйл хэрэг мөн. Хятад, Мьянмар хоёр орны ард түмний найрсаг хэлхээ холбоо өнө эртний түүхтэй, өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Хоёр орон газар зүйн байрлалаар ойр, хүмүүнлэгийн харилцаа дотно, ахан дүүс шиг нөхөрлөж ирлээ. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх арга хэмжээ, соёл аялал жуулчлалын жилийн арга хэмжээгээр соёлын харилцаагаа гүнзгийрүүлж, туршлага солилцон, хүмүүнлэгийн солилцоог нягтруулах, Хятад, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэхийн төлөө улам олон оролцогч, ашиг хүртэгч, дэмжигчдийг бэлтгэн хоёр орны найрсаг харилцаанд бат бөх үндэс суурь тавьж өгөхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин: Шинэ эринд Хятад, Мьянмарын харилцаа урьдахаа залгамжлан ирээдүйгээ цогцоолон байгуулна. Би ерөнхийлөгч Вин Мьинтэй Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хичээн зүтгэх нийтлэг ойлголтод хүрсэн юм. Энэ нь Хятад, Мьянмар хоёр орны харилцаа салшгүй холбоотой, онцгой харилцаа болохыг харуулж, хоёр орны ард түмэн зовлон жаргалаа хамтатгаж, ахан дүүсийн харилцаагаа бэхжүүлэн, харилцан туслалцах болсныг бүрэн харуулж байна. Мөн хоёр орны харилцааны цоо шинэ хэтийн төлөвийг зураглан гаргасан. Хоёр тал Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулахыг баримталж, хоёр орны ард түмний язгуур эрх ашгийг чухалчлан, улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, бүтээлч хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны ард түмнийг мөнхийн сайн хөрш, сайн найз, сайн ахан дүүс, сайн түнш байлгана гэжээ.

Ёслолын дараа Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Вин Мьинтэй хамт Хятад, Мьянмарын соёл аялал жуулчлалын жилийн арга хэмжээг эхлүүлсэн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр