CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

“Найрамдлын хонх” гар зургийн уралдаан болж өндөрлөлөө

12-27-2019 16:39

БНХАУ-ын Чихний эмч нарын хөгжлийн сан, Монгол  Улс дахь Хятадын түүх соёл судлалын холбоо хамтран зохиосон “Найрамдлын хонх” гар зургийн уралдаанд нийт 129 бүтээл ирүүлснээс шилдэг 16 оролцогчид Хятад, Монголын шүүгч нар шагнал гардуулжээ. Гар зургийн уралдаанд чөлөөт сэдвээр дөрвөөс дээш насны хүүхдүүд тун идэвхтэй оролцсон гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа “Найрамдлын хонх” гар зургийн уралдаан нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд 2019 оны наймдугаар сарын 1-6-ны хооронд Хятадын Жоу Эньлай сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо болж өндөрлөжээ. Төслийн хүрээнд Архангай аймагт арав гаруй эмнэлгийн ор, сонсголын бэрхшээлтэй иргэдэд 200 гаруй сонсголын аппарат, хамгаалалтын дагалдах цүнх хэрэгсэл болон дөрвөн их дээд сургуульд сургалтын ном, ерөнхий боловсролын сургуулиудад 1500 гаруй хятад хэлний сурах бичиг, нийт 1.2 сая юань буюу 495 сая төгрөгийн тусламжийн бэлгийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран гардуулсан байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр