CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Вердигийн Аида дуурь Бээжинд дахин тоглогдоно

12-20-2019 10:53

 Италийн дуурийн урлагийн мастер Жюзеппэ Вердигийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох Аида дуурийг Үндэсний урлагийн төвөөс 2020 оны хоёрдугаар сарын 26-аас гуравдугаар сарын нэгэн хүртэл Бээжинд толилуулахаар болжээ. 1871 онд олны хүртээл болсон энэхүү дуурийн зохиол нь Этиопийн гүнж Аида болон Египетийн баатар Радамес нарын хайрын түүхийг өгүүлдэг. Тэдний улс орон хоорондоо дайтах үед хайр сэтгэл эсвэл эх орноо хамгаалах үнэнч байдлын алийг нь сонгохоо үл шийдэж чадна. Аида эх орноо гэсэн үнэнч байдлаасаа давсан хэмжээлшгүй их хайраар Радамесийг хайрлах боловч ээдрээт хайрын гурвалжин үүсч, Радамес өөрийн нэр төр, цол хэргэмийг алддаг. Энэ эмгэнэлт түүхийг өгүүлэх Аида дуурь олон зуун жилийн турш үзэгчдийг гунигт автуулсаар байна. Верди өөрийн дуурьтаа эртний хөгжмийн онцлогийг тусгаж өгсөнөөр үзэгчдэд Египетийн  бүс нутаг болон соёлыг ойлгоход нь тус болсон хэмээгддэг. Үндэсний урлагийн төвөөс Аида дуурийг анх 2015 онд толилуулж байсан билээ. Удахгүй тайзнаа тавигдах тоглолтын тайз заслыг цуутай загвар зохион бүтээгч Эзио Фригерио, хувцас загварыг Франка Скуарчиапино нар урлажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр