CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шинэ жил болон хаврын баярын үеэр Хятадын соёлын аяныг өрнүүлнэ

12-20-2019 10:53

Удахгүй болох шинэ жил болон хаврын баярын амралтын үеэр Хятадын мөрөөдөл сэдэвт олон нийтэд зориулсан төрөл бүрийн соёлын арга хэмжээг зохион байгуулах талаар Хятадын эрх баригчид мэдэгдлээ. Улсын бүхий л шатны сурталчилгаа болон соёлын газрууд утга зохиол, урлагийн ажилтнууд зохион байгуулах бөгөөд амралтын үеэр олон нийтэд зориулсан соёлын үйл ажиллагаанууд болоод урлагийн бүтээл хийнэ хэмээн БНХАУ-ын Коммунист намын төв хороо, Соёл, аялал жуулчлалын яамны удирдлага болон өөр бусад эрх баригч нар хамтран захирамж гаргажээ. “Уг аяны зорилго нь нийгмийг цэцэглэн хөгжүүлж, хамтын зорилгоо биелүүлэхийн төлөө хүмүүсийг урам зоригийг сэргээн баярын халуун уур амьсгалыг бий болгох” гэж захирамжид тэмдэглэсэн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр