CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Түвдийн анхны Од гараг үзүүлэх газар туршилтаар ажиллаж эхэллээ

12-17-2019 10:57

 Хятадын баруун өмнөд Түвдийн өөртөө засах бүс нутагт анх удаа Од гараг үзүүлэх төв үүдээ нээж, туршилтаар ажиллаж эхэлжээ. Лхасын эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байрлах Од гараг үзүүлэх төв нь 8000 метр хавтгай дөрвөлжин талбайг эзлэх аж. Энэхүү бүтээн байгуулалтад 186 сая юань /27 сая ам.доллар/ зарцуулсан бөгөөд Од гараг үзүүлэх төв нь өндөр чадалтай техник, технологи ашиглан зочдод сансар огторгуйн гайхамшгийн олон талт байдлыг виртуал бодит байдлаар харуулахад туслах юм. “Түвд өөрийн албан ёсны Од гараг үзүүлэх төвтэй болж байгаад маш баяртай байна. Хятадын одон орон судлалын шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд нэг дэвшил болж буй юм” хэмээн Хятадын шинжлэх ухааны академийн Үндэсний одон орон судлалын төлөөлөгч Ши Шуо хэлсэн юм. Мөн тэр нэмж хэлэхдээ “Энэ төв нь Түвдийн бүх ястнуудад, ялангуяа хүүхдүүдэд одон орон судлалд багаасаа дурлах, шинжлэх ухааны талаар суралцахад нь тусалж чадна гэж итгэж байна” гэв. Туршилтын хугацаа 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр