CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадад ухаалаг тээврийн хэрэгслийн үзэсгэлэн нээгдлээ

12-12-2019 15:59

 Жэжянь мужийн Ханжөү хотод Хятадын хамгийн анхны ухаалаг тээврийн хэрэгслийн үзэсгэлэн үүдээ нээлээ. Технологийн дэвшил, машин үйлдвэрлэлийн хөгжил, тээврийн хэрэгслийн ирээдүйн чиг хандлагыг харуулсан энэ үзэсгэлэн хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг олон нийтэд танилцуулаад зогсохгүй жуулчдыг татах маш том “соронз” болно гэж орон нутгийн удирдлагууд онцоллоо.
 Орчин үеийн шийдэл бүхий энэ үзэсгэлэн 13700 метр.кв талбайг хамрах бөгөөд үзэсгэлэнгийн танхимд төрөл бүрийн машин техник, галт тэрэг, метро гээд газраар явдаг бүхий л тээврийн хэрэгслийг дэлгэн харуулжээ. Мөн агаарын болон далайн тээврийн хэрэгслүүдийг ч танилцуулсан байна. Хамгийн сонирхолтой нь, зарим танхимд тээврийн хэрэгсэл ирээдүйд ямар хэмжээнд хүрч хөгжихийг судалгааны үндсэн дээр төсөөлөн бүтээжээ.

Жэжян мужийн Ханжөү хот дахь Ухаалаг тээврийн хэрэгслийн үзэсгэлэнгийн байр 

Суурин далавч бүхий “нисдэг машин”

Үзэсгэлэнгийн зочид Ухаалаг хурдны замын загвар үзэж байгаа нь 

Зочид ирээдүйн хот дахь гурван хэмжээст тээвэрлэлтийн үзмэрийг сонирхож байна

Баруун хойд Политехникийн их сургуулийн бүтээсэн хөөрөх, газардах чадвартай жижиг ложистикийн онгоц

 Ирээдүйд нисэх онгоцны буудлууд ийм байх ажээ

 Виртуал жолоодлогын технологийг туршиж буй залуу

Өндөр хурдны галт тэрэгний загварыг сонирхож байгаа нь 

Зочид eHANG 216 автомат жолоодлоготой онгоцыг сонирхож байна 

“Жолоочгүй машин”-ы загварыг үзэсгэлэнд байршуулжээ 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр