CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад кино Египетийн наадмаас шагнал хүртлээ

12-11-2019 11:49

Саяхан Каирын олон улсын кино наадмын үеэр Хятадын кино уран бүтээл үзэгч болон шүүгчдийн хайр хүндэтгэлийг хүртсэн талаар Хятадын жүжигчин, олон улсын шүүгчдийн нэг Чин Хайлу хэлсэн юм. Тэр үргэлжлүүлэн “Дөрөв дэх хана” бүтээлийг Хятадын шинэ цагийн найруулагчид бүтээсэн бөгөөд Хятад түүхийг өөр өөр өнцгөөс харуулж чадсан” хэмээн онцлов. Түүнчлэн “Хятадын орчин үеийн түүх болон орчин үеийн Хятад хүний сэтгэл хөдлөл, үнэт зүйлийг кинонд тусгаж оруулах нь зүйтэй гэдэгт би итгэдэг” гэсэн юм. Хаалтын ёслолын үеэр “Дөрөв дэх хэрэм” киноны найруулагч Жан Чун болон Жан Бао нар Каирын олон улсын кино наадмын Хүрэл пирамид шагналыг эхний уран бүтээлээрээ ийнхүү хүртсэн байна. “Египетэд маш олон оюутнууд Хятад хэл сурч, зарим нь Хятадын телевизийн алдартай шоу хөтөлбөрүүдийг араб хэл дээр үзэх дуртай талаар сонссон. Энэ нь бусад улс болон бүс нутгуудад Хятадын талаарх олон янзын ойлголт хэрэгтэйг харуулж байна” хэмээн Чин хэлсэн юм. Мөн Ойрхи Дорнод болон Африкийн кино ертөнцөд Хятадын үзэл санаа, дуу хоолой хэрэгтэй талаар Чин  нэмж тэмдэглэв. Наадмын үеэр олонд танигдсан маш олон кино найруулагчид Хятадын кино үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа нь онцгой сэтгэгдэл төрүүлж буйг онцолж байлаа. Тэдний зүгээс бие биенийхээ кино зах зээлийн нөөцийг хангахуйц өндөр чанартай дамжуулалтын платформ бүтээх шаардлагатай байгааг хэлсэн юм. Кино наадамд оролцоход маш их цаг зарцуулдаг ч гараа хийхэд маш тохиромжтой газар гэж нэмж дурдав. “Хятадын эдийн засаг өсч буй нь кино бүтээгчдэд илүү их уран бүтээл хийх эрмэлзэл төрүүлж байна” хэмээн Чин онцолсон юм. Тэр “Хятадын кинонууд төсөл төлөвлөгөө болоод бүтээмжийн хувьд ч сүүлийн арван жилд эрс өөрчлөгдсөн. Иймд Ойрхи Дорнод болон Африкийн кино уран бүтээлчид болон тэдний кино уран бүтээлийн төслүүдийг Хятадад гаргахад дэмжиж, хамтран ажиллахыг урьж байна” гэв. Каирын олон улсын кино наадам нь 11 дүгээр сарын 20-29-ний өдрүүдэд амжилттай зохиогджээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр