CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Жуманжи киноны шинэ анги Хятадын зах зээлд тэргүүлсээр байна

12-11-2019 11:49

 Америкийн адал явдалт, инээдмийн “Жуманжигийн ширэнгэд тавтай морил” кино 2017 онд бүтээгдэж байсан бөгөөд үргэлжлэл болох “Жуманжигийн дараагийн үе” шинэ кино нээлтээ хийгээд удаагүй билээ. Даваа гариг гэхэд тус кино Хятадын зах зээлд үргэлжлүүлэн тэргүүлсээр байгаа талаар Хятадын кино мэдээллийн сүлжээнээс мягмар гаригт мэдээлэв. Даваа гаригт тус кино 17 сая орчим юанийн /2.41 сая ам.доллар/ орлого олсон нь өдрийн нийт орлогын 32 хувийг эзэлж байна. Уг кинонд найзуудын бүлэг эргэн нэгдэж Жуманжи хэмээх аюулт виртуал тоглоомын ертөнц рүү орж өөрсдийн найзаа аврах хэрэг гарах бөгөөд элсэн цөлөөс цаст уулыг давж тоглоомыг дуусгах шаардлага гарна. Уг киноны араас гэмт хэргийн явдлыг харуулсан Хятадын “Зэрлэг галуут нуур” кино 14 сая юанийн орлогоор удаалжээ. Харин жагсаалтын гуравт Хятад цагаач эр томоохон фирмийн хуйвалдааныг илрүүлж буйг харуулсан “Шүгэл үлээгч” кино орсон бөгөөд даваа гаригийн байдлаар 5 сая юанийн ашиг орлого олоод байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр