CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад болон Лихтэнштэйний музей хамтран ажиллана

12-10-2019 10:03

Хятадын үндэсний урлагийн музейн чухал үйл ажиллагааны нэг болох олон нийтийн боловсролын хөтөлбөрөөр дамжуулан урлаг соёлын тэргүүлэх зүтгэлтнүүд онолын илтгэл тавьсан юм.  Хөтөлбөрийн сүүлийн илтгэгч Лихтенштэйний үндэсний музейн захирал, Грекийн урлагийн судлаач Райнер Волкоммер бямба гаригт Бээжингийн музейд МЭӨ 4-5 зууны Грекийн урлагийн талаар илтгэл тавьжээ. Илтгэлийн өмнө Үндэсний музейн захирал Ү Вэйшан болон Волкоммер нар хоёр орны музейн хамтын ажиллагааг сайжруулах стратегийн санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм. Үүнд музейн цуглуулга дахь бүтээлүүдийг хадгалах, харилцан солилцож бүтээлүүдийг дэлгэх зэрэг хамтын ажиллагааг багтаажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр