CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шанхайн монголчуудын наадам болов

12-03-2019 17:14

Шанхай хотын монгол үндэстнүүд оршин суугаа хотдоо анх удаа Монголчуудын наадмыг зохион байгуулав. 
Энэ сарын 1-ний өдөр болсон наадмын ёслолыг Өвөрмонголын алдарт морин хуурч Ч.Булаг “Түмэн агтын төвөргөөн” аялгуугаар нээж Халимагийн нэрт дуучин Цагаанзам, Өвөрмонголын дуучин Мөнгөнцэцэг нар ая дуугаа өргөлөө. Мөн Тунляо хотын үндэстний дуу бүжгийн хүрээлэн, Шанхайн сэхээтнүүдийн нийгэмлэг, Шиньжяны Хэжин шяны “Зүүнш буцсан Ойрд” ардын дууны нийгэмлэг, Хөхнуурын төлөөлөгчдийн бүлгэм урлагийн тоглолтоо сонирхуулжээ. Наадамд Шанхайд ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчуудаас гадна Жэжянь, Жяньсу Анхуйн монголчууд хүрэлцэн ирж үндэстний хувцас заслаараа гангарч, урлаг спортын олон төрөлт тэмцээнүүдээр хурд хүчээ сорин хөгжин цэнгэжээ. Бөхийн барилдаан, сурын харваа, монгол шатар гэсэн үндсэн гурван төрлийн тэмцээн болсноос хүчит 64 бөхийн барилдаанд Өвөрмонголын нэртэй бөхчүүд болох Батжаргал, Гэгээрэх, Алтансүх, Мөнхдүүрэн нар зодоглов. Бөхийн шөвгийн дөрөвт Батжаргал, Сүмбэр, Мөнхдүүрэн, Амаржаргал нар тунаснаас Батжаргал түрүүлж Сүмбэр үзүүрлэжээ.
Шанхай хотноо хууль, эдийн засгийн салбарт амжилттай ажиллаж байгаа Дүн Жин Лүн нарын залуус наадмыг ивээн тэтгэсэн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр