CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ РҮҮ ГҮЙЖ ЯВАА МОНГОЛ ТАМИРЧИН

11-18-2019 15:25

БНХАУ-ын Шямин хотноо энэ сарын 30-нд болох олон өдрийн гүйлтийн тэмцээнд Монгол улсын тамирчин Бямбаагийн Буджаргал оролцоно.
Зургаан өдөр, зургаан шөнө тасралтгүй үргэлжилдэг “Оюун санааны гүйлт”-ийн энэхүү тэмцээн Ази тивд анх удаа болж байгаагаараа онцлог юм. Б.Буджаргал 2013 онд 24 цагийн гүйлтэнд 180 км зайг туулж Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн тэрбээр 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 6 өдрийн гүйлтэд 485 км-ийг туулж 5-р байр, 2015 онд мөн Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 780 км 10-р байр, 2016 онд дахин тус тэмцээий 10 өдрийн гүйлтэд 970 км туулж 4-р байр, 2017 оны 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж 1-р байр, 2018 оны 4-р сард 10 өдрийн гүйлтэд 1304 км, 2019 оны 1-р сард Аризонад болсон 6 өдрийн гүйлтэнд 787 км гүйж 1-р байр, 2019 оны 5-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж 1-р байр, 2019 оны АНУ-ын Милвакий хотноо 6 өдрийн гүйлтэд 784 км гүйж 5-р байр эзлэн монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулж чадсан тамирчин билээ. Тэрбээр 2020 оны 6-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо 52 хоногийн турш үргэлжилдэг дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээнд оролцон дээд амжилтыг нь эвдэх зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэхүү тэмцээн нь 40 хоног 16 цагт 5000 км замыг туулж байсан дээд амжилтын түүхтэй юм байна.
Б.Буджаргал Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуулийг Төрийн захиргаа, бизнесийн удирлага мэргэжилээр төгссөн, гүйлтийн болон уулын спортын мастер тамирчин ажээ. Тэрбээр олон өдрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг тогтоох эрмэлзлийг нь ивээн тэтгэж өөрөөр нь дамжуулан бараа бүтээгдэхүүнээ дэлхийд сурталчлах байгууллага, энэхүү спортын хүний бие организмд үзүүлэх нөлөөг өөр дээр нь судлах эмч, эрдэмтэн, хоолзүйч, түүхэн амжилтыг нь баримжуулах кино баг, сайн менежер хайж байгаа юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр