CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хилийн чанадад ажиллагсдын тоо нэмэгдэв

11-04-2019 14:20

Хилийн чанадад ажиллаж амьдарч буй Хятад иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 356 мянган хүн гадаадад ажиллахаар эх орноосоо явсан нь  2018 оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 1000-аар нэмэгдсэн тоо болохыг тус улсын Бизнесийн яамны гаргасан тайланд онцолжээ.
Олон улсын төсөл, томилолтоор 159 мянган хүн, улс хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр 197 мянган хүн хилийн чанадад ажиллаж байна. Нийт статистикаар, 1.01 сая хүн гадаадад ажиллаж байгаа юм.
Энэ онд гаднын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн нь улс хоорондын хөдөлмөрийн гэрээнд ч нөлөөлж буй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр